Өнөөдөр эмэгтэйчүүд гэрлэх санал тавьдаг уламжлалтай

Өндөр жилтэй холбоотой нэгэн өвөрмөц уламжлалын дагуу хоёрдугаар сарын 29-ний энэ өдөр эмэгтэй хүн хайртай хүндээ албан ёсоор гэрлэх санал тавих эрхтэй болдог гэнэ. Иймээс эрэгтэй хүний хувьд хүртэл хүндхэн давааны нэг болсон гэрлэх саналыг тавихад туршлага хомстой бүсгүйчүүдэд зориулж, АНУ-ын мэргэжлийн агентлагууд туслалцаа үзүүлж эхэлжээ.

a0040e2706344f1boriginal

Америкт нэг жилд л гэхэд 2.5 сая хурим болдгоос гадна гэрлэх санал тавих ажилд тусалдаг мэргэжлийн газрууд жилдээ 48 сая долларын ашигтай ажилладаг гэсэн тооцоо байдаг. Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр давтагдашгүй өвөрмөц гэрлэх саналууд тавьж байгаа бичлэгүүд гарах болсон. Үүнтэй холбоотойгоор онцгой гэрлэх санал тавихад туслалцаа үзүүлдэг бизнес улам бүр өргөжих хандлага ажиглагдаж байна.

Хуримтай харьцуулахад гэрлэх санал тавих үйл ажиллагаа нь тогтсон заншил гэж бараг байхгүй тул дан ганц уран сэтгэмжийн цар хүрээгээр л хэмжигдэх боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Сүүлийн жилүүдэд тэнгэрт, усан дор, уул хадан дээр, бүүр задгай сансраас гээд бүх төрлийн орчинд гэрлэх санал тавих ажлыг зохион байгуулах боломж нээгджээ. Гэхдээ хэрэглэгчийн санал, шаардлагыг биелүүлэхэд багагүй хөрөнгө ордог болохыг зохион байгуулагчид мэдээллээ.

Сайн гэрлэх санал зохион байгуулахад 30-40 мянган доллар, өөрөөр хэлбэл, 60-80 сая төгрөгийн зардал гардаг байна. Харин өнөөдөр олон азтай залуус мэргэжлийн байгууллагуудын зохион байгуулсан өвөрмөц, давтагдашгүй гэрлэх саналуудыг бүсгүйчүүдээс хүлээн авах бололтой. Учир нь эдгээр компани бүсгүйчүүдэд зориулан урьд өмнө нь зохион байгуулж байснаасаа эрс өөр төрлийн гэрлэх санал тавих арга хэмжээ санаачлахаар чармайн ажиллаж байгаа юм.

эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …