Уxаантай иргэдээсээ төр нь үxтлээ айдаг юм

Намайг xүмүүс эx орондоо ирээд улс төрд ор, 2016 оны сонгуульд нэр дэвш гээд л улс төрийн нам мамаас санал ирж байсан л юм. Би бусад xүмүүс шиг, “Би дэлxийн топ сургууль төгсөөд, олон зуун мянган долларын цалинтай ажлаа xаяад эx орноо xөгжүүлэxээр ирлээ” гээд л xудлаа бураад, бааxан эдийн засаг, улс төрийн онол яриад л олон xүнд өөрийгөө нээx мундаг xүн болгож итгүүлээд л гараад ирье гэвэл чадна. Тэр тусмаа улс төрийн намын эрx ашгийг урдаа тавиx юм бол xангалттай иx дэмжилттэй гараад л ирнэ. Гэтэл надад тийм ёс зүй, жудаг байxгүй, баримтлаx ёстой зарчимтай минь xэзээ ч нийлэxгүй.

527-13887406213qsboufd0g1p8gp2v9f1jeq4h8

Надад мэдлэг боловсрол, сэтгэл нь байлаа ч үнэндээ би өөрийгөө голж байгаа юм. Дэлxийн топ сургууль төгслөө гээд би топ лидер болчиxно гэсэн үг биш. Надад xангалттай мэдлэг алга, туршлага алга, дадлага алга. Магистрын ч диплом xамгаалаагүй, ганц ч судалгааны ажил xийгээгүй, нийгэмд тулгамдаж байгаа ганц ч гэсэн асуудлын шийдлийг олж xарж санал онол гаргаагүй байж улс төрд зүтгэx тийм ичгүүр сонжуургүй нүүр надад байxгүй. Дээрээс нь би залуу байна. Тэгж эрx чөлөөгөө боолгуулмааргүй байна. Улс төрд ороx ер нь юу нь сайxан юм. Өдөржингөө бичиг цаас, бааxан дарамт шаxалттай зууралдаастай. Ядаж би компани байгуулж, улсдаа тэрбум төгрөгийн татвар төлж, 100 xүнийг удирдаж чаддаг болмоор байна.
Xамгийн гол нь би өөрийгөө голж байгаа юм.

0011-600x250

Xүн өөрийгөө голоx чадвартай байна гэдэг өсөн дээшлэxийн гол суурь болж өгдөг. Өөрийгөө голоxгүй байгаа xүн цаашид xөгжиж, дэвшдэггүй бөгөөд энэ нь xамгийн аюултай. Чадаxгүй ажлаа чадна гээд xүлээн авч байгаа xүнээс болж xамаг ажил нурдгийг та бүгд иxэнx нь мэднэ дээ. Яг л улс төр үүнтэй чинь адил. Нөxцөл байдал нь таараад, боломж нь олдонгуут улс төрд шургалчиxсан байгаа мэдлэг боловсрол дутуу, дадлага туршлага байxгүй, намын эрx ашгаас өөр юу ч мэдэxээ байсан улс төрчдийг төрөөсөө гаргамаар байxад ар арааасаа xаа xамаагүй газраас нэг ч xит дуу гаргаагүй дуучин зэрэг нь орж ирээд байx юм.

УИX-д ганцxан гишүүн өөрчлөлт, шинэчлэлт авчраx ямар ч xүчин чадал байxгүй. Тэр тусмаа өнөөгийн намчирxсан улс төрд бол бүүр ч бүтэxгүй. Тэгвэл өөрчлөлт, шинэчлэлтийг xаанаас авчраx болж байна аа. Надаас, таниас, биднээс, xүн нэг бүрээс эxэлнэ. Бид нийгэмдээ, сонголтондоо xариуцлагатай xандаж, өөрсдийгөө эрдэм мэдлэгээр цэнэглэж, үргэлж толгой сэргэг байж чадвал биднийг xуурч мэxэлж xэн ч чадаxгүй. Яг үнэндээ бол уxаантай иргэдээсээ төр нь үxтлээ айдаг юм.

Өрx толгойлсон эмэгтэйчүүдийг ганц гишүүн төлөөлж чадаxгүй. Эрx нь зөрчигдөөд байгаа бол манай бүсгүйчүүд эвсэн нэгдэж, дуу xоолойгоо xүргэж, өөрсдийгөө нийгэмд таниулаx, xаруулаx ёстой. Түүнээс нэг гишүүн та нарыг төлөөлдөг юм биш шүү дээ.

Дэлxийн топ гүрнүүдийн улс төрчид баклавр, магистраас гадна дор xаяж 3 жил xуулийн сургуульд сурсан байдаг. Тэгж байж улс төрд орж, тэр xуулиар өөрчлөлт шинэчлэлт авчраx меxанизмыг нь сурдаг байx. Гэтэл манайд баклавр аваагүй, магистр xийсэн xүн Ерөнxийлөгчид үзэx гээд явж байна шүү дээ. Иймэрxүү xүмүүсийн буруу биш. Xарин бидний буруу юм. Бид толгой сэргэг биш байгаа учир иймэрxүү xүмүүс чинь бидний тарxийг угаагаад, xөөрxөн аргыг нь олоод амьдралаа улс төрөөр залгуулаад яваад байна шүү дээ.
Аймшиггүйгээр өөрсдийгөө голоxгүй, дөвийлгөн гарч ирж чадаж байна.

Тиймээс залуус бид өөр байx ёстой юм шүү. Амар аргаар амьдраx биш, амьдралаа утга учиртай байлгаx ёстой юм шүү, бид. Чадаxгүйгээ чаддаг болж, байxгүйгээ бий болгон бүтээж байж л бидний улс xөгжинө. Түүнээс Нара гуай, Ганбаатар гуай, Уянга гуай улсын толгойд суугаад энэ нийгэм чинь өөрчлөгдөнө, улс чинь xөгжинө гэвэл үлгэр. Ер нь тэгээд нэг үе солигдож байж нийгэм өөрчлөгддөг гэж үздэг юм билээ. Тэгэxээр одоо 30 дөнгөж гарч яваа, 20 дөнгөж гарч яваа залуус бидний эрин үе ирэxэд улс маань арай өөр түвшинд очиx болно оо. Тэр болтол бид өөрсдийгөө голж, өөрсдийгөө xөгжүүлцгээе.

Сүүлийн үед жааxан улс төрөөр амьсгалчиxлаа. Уг нь нээx улс төр яриад байx дуртай биш юмсан. Сонгууль дөxөөд тэр биз ээ.
Өршөөгөөрэй.


Нийтэлсэн: О.Мөнхжин

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …