Архивын ерөнхий газар шинэ байрандаа орлоо

Архивын ерөнхий газар маргаашнаас ажиллаж эхэлнэ. Тус газар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо буюу “Буянт-Ухаа 2” хорооллын баруун талд шинэ байранд нүүж очсон юм.

1bd66483c94e4aca983281feffa8aef2_x3 (2)Өмнө нь Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримтуудын төвүүд тусдаа байранд үйлчилгээ үзүүлж байсан. Харин маргаашнаас эхлэн архивын стандарт нийцсэн шинэ цогцолбороос үйлчилгээгээ хүргэх юм байна.

Үндэсний төв архив л гэхэд өдөрт 50-100 орчим иргэн, жилд дунджаар 30 мянга хүртэлх хүнд архивын лавлагаа олгодог. Ингэхдээ хүн амын тооллого, цалин, ажилласан жилийн тодорхойлолтын лавлагаагаар үйлчилдэг байна. Архивын бичиг баримтыг стандартын дагуу хадгалах шинэ цогцолбор барилга ашиглалтад орохтой холбоотойгоор зарим төрлийн лавлагаа мэдээллийг энэ сарын 29 хүртэл олгохгүй гэж өнгөрөгч 11 дүгээр сард тус газраас мэдэгдсэн. Харин нүүн шилжих ажиллагаа дууссан тул бүхий л  төрлийн лавлагаа мэдээллийг ийнхүү маргаашнаас олгож эхлэхээр болжээ.

Нийтэлсэн: MNB Монголын мэдээ

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …