Тээврийн хэрэгсэл эзэмшигч ААНБ, иргэн та Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдоын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронгоос хамааран 2016 оны 1-р сарын 1-ны өдрөөс 5-р сарын 31-ны өдрийг дуустал хуулийн хугацаанд төлнө үү. Хэрэв таны тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь:- 1 болон 6 дугаараар төгссөн бол 1-р сард
- 2 болон 7 дугаараар төгссөн бол 2-р сард
- 3 болон 8 дугаараар төгссөн бол 3-р сард
- 4 болон 9 дугаараар төгссөн бол 4-р сард
- 5 болон 0 дугаараар төгссөн бол 5-р сард
тус тус албан татвар, төлбөрөө төлнө.3-р сарын 1-ны өдрөөс эхлэн 1,2,6,7 дугаараар төгссөн тээврийн хэрэгслийн татвар төлөгдөөгүй тохиолдолд замын хөдөлгөөнд оролцуулахгүй ба захиргааны арга хэмжээ тооцож торгууль ногдуулахыг анхаарна уу.
АТБӨЯХАТ, АБТ, АЗАТөлбөр төлөх цэгүүдийн байршил
| д/д | Дүүрэг | Байршил | Цагийн хуваарь |
| 1 | Баянзүрх дүүрэг | Баянзүрх дүүргийн татварын хэтэс | 08.30-17.30 |
| Дүнжингарав худалдааны төв дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв хураах цэг | ажлын өдөр-08.00-20.00 бямба-10.00-16.00 нямд -амарна | ||
| Баянзүрх дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг | өдөр бүр 08.30-20.30 | ||
| 2 | Сүхбаатар дүүрэг | Сүхбаатар дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
| АТҮТ-Циркийн баруун урд хураах цэг | 08.30-17.31 | ||
| 3 | Чингэлтэй дүүрэг | Чингэлтэй дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
| Нисдэг машин худалдааны төв дахь татвар хураах цэг | 08.30-17.30 | ||
| 4 | Баянгол дүүрэг | Баянгол дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
| Баянгол дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг | өдөр бүр 08.30-20.30 | ||
| 5 | Хан-уул дүүрэг | Хан-уул дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
| Цэлмэг тэнгэр хотхон / 3-ДЦС-ийн чанх урд/ | өдөр бүр 08.30-20.30 | ||
| 6 | Сонгинохайрхан дүүрэг | Сонгинохайрхан дүүрэг татварын хэлтэс | 08.30-17.30 |
| Сонгинохайрхан дүүргийн дүүргийн техник үзлэг оношлогооны төв дахь татвар хураах цэг | өдөр бүр 08.30-20.30 | ||
| Монгол Хюндэй ХХК-н байр | 08.30-17.30 | ||
| Авто худалдааны цогцолбор / 22-н товчооны урд/ | 08.30-17.30 |
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл