“Нокиа компани” гүйцэтгэх захирал Микрософт Нокиа
Нокиа гэж нэгэн үеийг эзэгнэж байсан компанийн захирал, Микрософт Нокиаг залгих болсон хэвлэлийн хурал дээр “Бид буруу зүйл нэгийг ч хийгээгүй. Гэхдээ л бид ялагдсан.” гэж ихэр татуулан уйлж гэнэ. Дэлхий маш хурдан өөрчлөгдөж байна. Танай компани ч дэлхийтэй хөл нийлүүлэн өөрчлөгдөж чадахгүй бол ийм байдалд хүрнэ.
Үүнээс гарах сургамж – цаг үеэ мэдэрч, өөрчлөгдөх чадваргүй бол өрсөлдөөн танай компанийг яаж ийж байгаад сөхрүүлнэ. Ямар ч том, бэл бэнчинтэй компани байсан ялгаагүй. Одоо Яахуу яаж байгааг харж байна уу? Марисса Майер тэрхүү компанийг аврах биш дордуулсныг бид харж байна.
Бизнесийн ямар ч хүчийг зөв зарцуулахгүй бол үр дүн муутай байгааг харууллаа. Бид маш их мөнгийг зарж өөрчлөлтийг хүссэн ч бидэнд ялагдал ирсэн. Энэ бол цаг үеэ мэдэрч чадаагүйн гай.
Энэ бүхнээс цаг үеэ даган шийдэмгий өөрчлөгдөж чадахгүй бол хэн ч биш болон үлдэхэд ойрхон байгааг илхэнээ харууллаа.
Бид дараах сургамжийг өгч байна.
- Өнгөрснөөрөө биш ирээдүйгээрээ амьдрах ёстой. Маргаашийн төлөө ямар нэгэн зүйлийг буруу хийхэд ирээдүйн маш том алдагдал болно.
- Өөрчлөлтийг хэдхэн секундын дотор хийхгүй бол тэрхүү өөрчлөлт чамаас түрүүлэн дахин өөрчлөгдөх болно
- Зарим үед зориг, тэвчээр маш чухал байх болно
гэжээ. Ийнхүү дэхийд данстай байсан компани өнөөдөр хэн ч биш болсоноо дахин зарлалаа.
Б.Саран