Баянчандманы орлогч Б.Ханбаатарын хэргийг мөрдөн байцаалтад буцаажээ

295825856d50817aaa4c71

Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатар согтуу үедээ хамт ажилладаг байсан эмэгтэйгээ хүчирхийлж, зодсон аймшигт хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан билээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж, дуусаад харьяаллын дагуу прокурорт шилжүүлсэн юм. Прокурорын байгууллаагаас Төв аймгийн Баянчандмань сумын ЗДТГ-ын дарга Г.Ариунболд энэ хэрэгт хамаагүй, гэрчээр оролцож байгаа. Харин Засаг даргын орлогч Б.Ханбаатар уг хэргийг ганцаараа үйлдсэн гэж үзжээ. Улмаар уг хэрэгт Б.Ханбаатарыг Эрүүгийн хуулийн 125.1, 126.2.1, 126.2.2, 126.2.5-д заасны дагуу яллах саналтайгаар Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан юм. Тэгвэл Баянгол, Хан-Уул, Сонгионхайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэн мөрдөн байцаалтад буцаажээ.

Эх сурвалж: Bataar.mn

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …