Сүүлийн 3 жилийн туршид тус улсад суралцах гадаадын оюутнуудын тоо үлэмж багасах болжээ .
Өнгөрсөн жилийн 6-р сар гэхэд гадаадын 81 мянга 251 оюутан суралцаж байсан бол энэ оны мөн үед дээрх тоо 3.8%-иар багассан үзүүлэлт гарлаа гэж өнөөдөр Солонгосын гадаад иргэдийн хэрэг эрхлэх газраас мэдээллээ .
2012 оны 12 сард 88 мянга 468 гадаадын оюутан сурч байсан нь 2011 оны 12 сартай харьцуулахад 4.0%-иар багассан үзүүлэлт бөгөөд энэ байдлаар нь тооцвол ирэх жилд ч гадаад оюутны тоо багассаар байх юм байна.
2011 он хүртэл өсч байсан гадаад оюутнуудын тоо багасах болсон гол шалтгаан нь Солонгос улсын зүгээс гадаадын оюутнуудын бичиг баримтанд хийх эрчимжсэн шалгалт, түүний үнэн зөв байдал зэрэгтэй холбоотой бөгөөд гадаадын оюутнууд ч заавал гадаадад сурч мэдлэг боловсрол эзэмших хэрэгтэй юу үгүй юу гэдэгт эргэлцэх чиг хандлагатай холбоотой гэжээ. Цөөрч буй гадаадын оюутнуудын тоог Хятад , Монгол улсууд тэргүүлж байгаа ба одоогийн байдлаар Хятадын 54 мянга 77 1 , Монголын 4 мянга 596 оюутан тус улсад суралцаж байгаа ажээ. Харин Вьетнамийн 3450 , Америкийн 958 , Индонезийн 883 оюутан гэх мэт суралцаж байгаа бөгөөд эдгээр улсуудын оюутны тоо жил ирэх тутам өсөх болсон байна.
эх сурвалж: mglradio.com