“Эмс задарвал, үндэстэн мөхнө” гэдэг тиймээс охидоо хүмүүжүүлье

Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжээд  эхэллээ. Маш их үр дүнтэй эх орноо хайрлах сэтгэхүйтэй болгон хүмүүжүүлэхэд үр дүн өндөртэй байдаг байна. Харин охид бүсгүйчүүдийг хаана орхичих нь энэ вэ? Эрээнд биеэ үнэлэж, эрчүүд эргүүлэн амь зогоох Монгол охид олон байна. Тэдний тоо дансыг хэн хөтлөөд байгааг ч мэдэх зүйл энэ улсад алга болтой.

2014.03.31.02

Эрчүүдийг цэргийн албаар хүмүүжүүлж  эх орон сэтгэлгээ суулгаж байгаа бол охид бүсгүйчүүдийг  хэн хүмүүжүүлэх вэ. “Эмс задарвал, үндэстэн мөхнө” гэдэг ардын үг байдаг. Тиймээс охид бүсгүйчүүдийг хэн хүмүүжүүлэх тухай төсөл хөтөлбөр хэрэгжсэн зүйл байгаа эсэхийг нягталхад хаана ч, юу ч алга.

Тэгвэл охидод анагаахын анхан шатны мэдлэгийг заавал олгодог байвал ямар вэ. Жишээ нь шарх боож сурах, аборт хийлгэхэд юу болдог тухай, хаана ч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж сурах, бэлгийн зөв зан үйлийн тухай мэдлэг олгох, зэргийг албадан олговол ямар байна.

9966a0461cf286edbig

Бүсгүйчүүдийн бэлгийн зан үйлийн тухай сургууль бүрт заавал лекцээр мэдлэг олгодог байвал замбраагүй үр хөндөлт, бэлгийн замын өвчин, насанд хүрээгүй жирэмслэлт, төрөлт гэх мэт маш олон талын асуудлууд цэгцрэх ач холбогдолтой болно. Үүн дээрээ заавал биеэр үзэх, унших шашны болон анагаахын номын жагсаалтыг гарган өгч байвал эмс хүүхнүүд хүмүүжиж эхлэвэл болох биз. Нийгэм нь ийм хойно хэмээн буруутгаж баар, шөнийн цэнгээний газрыг дүүргэн байгаа охидод өөр юу хэрэгтэй вэ. Охид шөнө орой явснаасаа болж элдэв хүчирхийлэлд өртөж, насан туршдаа сэтгэлдээ муу бодол тээн шархалж явахад тэдэнд хэн анхаарахаа ч мэдэхгүй байгаа нь хачирхалтай.

download (1)

Бага балчир наснаас нь эхлэн зөв цэгцтэй мэдээлэл суулгасан байхад охид задрах аюулаас хол байх нөхцөл бүрдэх байх.

Сайн ноён хан Чинван Ханддорж хэлэхдээ: “Хятадууд манай эрсийг зэвсэг барин дийлэхгүй, харин эмсийг эдлэж, эрлийзжиж дийлэх цусан бодлого барьвал бид мөхнө” гэсэн байдаг.

Үүнээс үзэхэд эмэгтэйчүүдийг 16-25 хүртлэх насны хооронд заавал мэдэх ёстой бэлгийн боловсролын сургалтыг хийж хэвшүүлэх нь зүйтэй болов уу. Үүнийг хэн хийх вэ. Боловсролын яам уу?, Эрүүл мэнд спортын яам уу?

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …