Лусын зүүд буюу Мөнгөлөг шагшуурга – 2016 /фото/

Ховд аймгийн болон Жаргалант сумын ЗДТГ-аас “Мөнгөлөг шагшуурга-2016” мөсний баярыг өнгөрсөн амралтын өдрүүдэд дуунд мөнхөрсөн Хар ус нууранд боллоо. Энэхүү баяр “Байгаль дэлхийгээ хайрлая”  уриан дор болсон бөгөөд гадаадын жуулчдыг татах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, өв соёлоо сурталчлах зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Энэ удаагийн баярын хүндтэй зочдын нэг нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн байсан бөгөөд тэрбээр “Мөсөн дээрээ ийм сайхан наадам хийдэг ард түтэн хэр олныг би мэдэхгүй. Хар ус нуурын лус унтаж байна. Та бүхний эх дэлхийгээ хайрлах уриатай, өв соёлоо дэлгэрүүлэх чин хүсэлтэй энэхүү баяр бол лусын зүүд юм” гэв. “Мөнгөлөг шагшуурга” мөсний баярыг баруун аймгуудын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх зорилт тавьж байгаа юм байна. Эх сурвалжуудын өгүүлснээр энэ удаагийн баярт аймаг, сум, гадаадын жуулчид нийлсэн 12 мянга гаруй хүн оролцжээ.

download 3536 TS205902 81c994_TS205892_x800d4f43a_TS216161_x800TS216228TS205932 TS205945 TS205967 TS205971 TS205977 TS205995 TS216056 TS216058 TS216061 TS216144 TS216173 TS216174 TS216192 TS216202 TS216228 TS216245 TS216253 TS216297

Гэрэл зургийг Б.Түвшинтөгс

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …