Жагсаалтын 28-ыг 22 болгож өөрчлөх хуулийн төслөө танилцуулав 28 2016/03/01 0

УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Ингээд Засгийн газраас тусгайлсан саналгүй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, жагсаалтаар сонгогдох мандатыг 28-аас 22 болгон цөөрүүлж харин тойргийн мандатыг 54 болгон нэмэгдүүлэх тухай тусгасан байна.

“Сонгуулийн тухай хуулинд УИХ-ын сонгууль болохоос 150 хоногийн өмнө өөрчлөлт оруулахыг хориглосон тухай тусгайлан заагаагүй ч Хуулийн тухай хуулиар энэ асуудлыг хөндөх боломжгүй” гэж байсан ч ийм өөрчлөлт оруулахаар боловсруулсан аж.

Эх сурвалж:

1456821987_logo

 

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …