Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болголоо

niiskleliin huraldaan  Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн  07 сарын 30-ны өдөр болж, нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явууллаа.
Шуурхай зөвлөгөөнөөр 2013 онд Улс, нийслэл, орон нутгийн төсвийн санхүүжилтээр нийслэийн хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, Хөрөнгө оруулалтын газар, Авто замын газраас мэдээлэл өглөө.
“Нийслэлийн хэмжээнд 2013 онд Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сан, Бондын санхүүжилт, Замын сан, Хөгжлийн банк, Дэлхийн банк, Шугам сүлжээ, ашиглагч байгууллагуудын өөрийн хөрөнгө, БНХАУ-ын ЗГ-ын буцалтгүй тусламж, Цэвэр агаар сан, Гудамж төсөл, Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр 1,182.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгджээ.

Өнөөдрийн байдлаар  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил 70 орчим хувийн гүйцэтгэлтэй, хугацаандаа явж байгаа ч Зураг төслийн болон, газрын зөвшөөрлийн зөрчлөөс шалтгаалан зарим ажил удааширч байна. 2013 онд Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн 248 тэрбум төгрөгийн ажлаас 125 ажлын үнэлгээний хорооны зөвлөмж ирсэн, 38 ажлын тендэр зарлагдсан, 72 ажлын тендэр зарлагдаагүй байна. Мөн  он дамжин хэрэгжих 136 ажлыг гүйцэтгэх юм” гэж нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа мэдээллээ.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2013 онд хийж гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажлын явц 70 гаруй хувьтай, төлөвлөсөн хугацаандаа хийгдэж байгаа ч 137 ажлын зураг төсөл нь гараагүй, барилга барих газар нь шийдэгдээгүй гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл ажил нь эхлээгүй байгааг анхааруулсан. Нийслэлийн Авто замын газраас нийслэлийн төсвөөр он дамжин 4, энэ онд хэрэгжих 14 төсөл, арга хэмжээ, шинээр барих 17 км зам, шинэчлэх 5,1 км зам, өргөтгөн шинэчлэх 2 уулзвар, автомашины 1 нүхэн гарц, 6 дүүрэгт явган хүний гүүрэн гарц барихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 62,25%-ийн гүйцэтгэлтэй  байна. Замын ажил төлөвлөсөн хугацаандаа хийгдэж байгаа учраас хотын төвийн зам засвар, шинэчлэлийн ажил 09 сарын 01 гэхэд дуусна гэж мэдээлсэн юм.
Нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар НЦГ, НОБГ, НМХГ, НЗЦГ-аас мэдээлэл өглөө.
Энэ өдрүүдэд  нийслэлийн Цагдаагийн газар иргэд аж ахуйн, нэгж,  байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 18 642 дуудлага  хүлээн авч, 605 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 15 хоногтой харьцуулахад дуудлагын тоо 12.2 хувиар, гэмт хэрэг 3.5 хувиар буурсан үзүүлэлт байна. Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан  хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлд  үүсэх замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл саатлыг бууруулах, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулан ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар мэдээлэлдээ дурдсан.
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ойрын үед авч хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө.  Өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүх аж ахуйн нэгж хангаж эхлэх, хотоос шаардлагатай асуудал байвал тухай бүрт нь танилцуулж, шийдвэрлүүлэх, маргаашнаас хийгдэж эхлэх “Хайлааст” дэд станцын засвар, нүүлгэлтийн ажилтай холбогдуулан засварын ажилд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавих, Намрын тохижилтын ажлыг эхлүүлэх, Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар, тохижилтын ажлын явцын талаар мэдээлэх, Шарилжны харшил нэмэгдэж байгаа энэ үед шарилж  зулгаах ажлыг яаравчлан зохион байгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлж, онцгой бэлэн байдалд ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …