“Оюутны зээл” олгодог болно гэв үү

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд ажиллах үеэрээ иргэдэд оюутны зээл олгох боломжийн талаар дуулгасан.

10aj00i69mlrhbq9pf9h9erio0

Учир нь тэтгэврийн зээл авч буй иргэдийн олонх нь намар хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхөд зориулж зээл авдаг аж. Тиймээс оюутны сургалтын төлбөр төлөхөд зориулсан “Оюутны зээл”-ийг бий болгохоор болжээ.

Энэ талаар Монголбанкнаас хэрэв Засгийн газар зөвшөөрвөл ийм төрлийн зээлийг олгох боломжтой гэсэн тайлбар өгсөн байна. “Оюутны зээл” дэлхийн зарим улс оронд байдаг бөгөөд энэ нь нэг талаас тэтгэврийн зээлийг бууруулах бөгөөд нөгөө талаасаа оюутан,  сурагчдын сурлагын чанарыг сайжруулна. Учир нь оюутны зээлээр сурах оюутнуудын голч оноо, чанар зэрэгт босго тогтоох юм байна.

Энэ асуудлыг ирэх дөрөвдүгээр сарын сүүлчээр УИХ-аар ярихаар төлөвлөж байгаа аж. Мөн “Оюутны зээл” олгогдож эхэлсэн тохиолдолд тэтгэврийн зээл авсан иргэд зээлээ шилжүүлж болох юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

“Монгол гэр” үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд болно

    Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас санаачлан “МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 5-р …