Н.Энхбаяр руу чиглэсэн авлигын мөнгөний урсгал өнөөдөр түүний хоолойд тээглэсэн яс байна. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, сайд асан Г.Шийлэгдамба нь АТГ-ын мөрдөгчдөд О.Даваасүрэн гэгчээс авсан гэх их хэмжээний долларыг хадгалж байхдаа гардуулан, мөрдөнд тамаа цайтал суугаад гарч ирмэгцээ олон нийтэд хандаж захидал бичихдээ эрхэм даргынхаа булхайг илчилж орхисон юм. Түүний хэлснээр уг мөнгө нь намын хавдив нэртэй ихээхэн маапаантай доллар байсан юмсанж.
О.Даваасүрэнгээс тэр намдаа нийт 500 саяыг авах байсан бололтой. Үүнийхээ эхний 50 мянган долларыг нь аваад Н.Энхбаяртаа өгсөн гэжээ. Харин дараа нь 120 мянган доллар аваад өгч амжилгүй баригдсан байна. Гэтэл бас МАХН-ын Зохион байгуулалт санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатарыг АТГ-ынхан баривчилж хорих 461-р ангид аваачаад “хадгалсан” нь дахиад л Н.Энхаяртай холбоотой мөнгөнөөс болжээ. Тодруулбал, Г.Шийлэгдамбын Н.Энхбаяр даргадаа өгсөн гээд байсан өнөөх 50 мянган долларыг П.Цогтбаатар нь даргаасаа хүлээж аваагүй байв. Зүй нь үнэхээр намдаа хандиваар авсан мөнгө байсан бол заавал санхүүгийн нөхдүүддээ хүлээлгэн өгч данс бүртгэлдээ тусгах байлаа. Гэхдээ одоогийн мөрдөж байгаа хуулиар бол намд иргэд нэг сая төгрөг, аж ахуйн нэгж 10 сая төгрөгөөс илүү мөнгө хандивлах ёсгүй. Тэгэхээр дээрх мөнгө нь яах аргагүй хууль бус хандив болоод байгаа юм. Мөн уг мөнгийг Н.Энхбаяр нь намынхаа санхүүгийн нөхдүүдэд өгөөгүй нь үнэн бол тэр өөртөө олз ашиг болгож авсан уу гэдэг асуудал яригдаж байна. Хэрвээ ийм буруу замаар оруулсан бол О.Даваасүрэн тэдний хооронд ямар нэг тохироо хийгдсэн байх магадлалтай. Учир нь улс төр, бизнесийн бохир бүлэглэлүүд сүүлийн үед намуудад хандив нэрээр баахан мөнгө авлига болгож өгөөд ард нь том өгөө авааны тохироо хийдэг болоод байгаа нь нууц биш юм. Иймээс АТГ-ынхан тэднийг шалгаж байна.
Гэтэл МАХН-ын залуучуудын байгууллагаас саяхан АТГ-т хандаж “Хууль бус үйлдэл хийхээ зогсоо” гэсэн шаардлага тавьсан боловч хариуд нь эрүүгийн хуулийн 245 дугаар зүйлд заасны дагуу “мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахыг оролдохоо зогсоо” гэдэг хатуухан сануулга авсан байна. Түүнчлэн Н.Энхбаяраас мөрдөн байцаагчид нь хууль ёсны мэдүүлэг авахыг хүсэхэд тэр дуудсан цагт нь очиж мэдүүлэгээ өгөхгүй байгаа ажээ.
үргэлжлэлийг энд дарж уншина уу