“Монгол туургатан” мисс тэмцээн Ц.Мянганбаярт “хамаагүй”

“Монгол туургатан” мисс 2006 оноос хойш тасраад байсан  тус наадам энэ сарын 20-28-ны хооронд зохиогдохоор болжээ. Тус тэмцээнд  Өвөрмонгол, Буриад, Тува, Халимагийн 12 оролцогч, Монголын 6 оролцогч гээд нийт 18 хацар гоо охид өрсөлдөнө.

1-2-600x360 5-1-400x600 11-1-345x60014-1-400x600

“Монгол туургатан мисс” тэмцээн олон улсын миссийн тэмцээний жишгээр мисс модель, мисс фото, мисс авьяас, мисс бикини, үндэсний хувцастай мисс, мисс гүүдвил буюу оюунлаг мисс гэсэн 6 төрлөөр шилдэгээ тодруулах аж. Миссийн тэмцээн бүрийн ард нэр нь “уяатай” дуулддаг эрхэм ноён Ц.Мянганбаяр энэ удаагийн тэмцээнд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй бололтой.

Түүний “ивээл” дор байдаг охидоос нь энэ удаагийн наадамд харагдсангүй гэж иргэд цахим ертөнцөөр шуугиж байна. Ямартай ч нэлээд ил “задгай” амьдралтай эрхэм ноён энэ удаагийн тэмцээнд хэний охиныг “ялуулж”, “өвөртөө багтаах” вэ гэсэн иргэдийн эгдүүцэлгүй болох нь. Хэн нэгний хараа хяналт “элдэв санаагүй” шударга сайхан тэмцээн болон өнгөрөх нь тодорхой боллоо.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …