Өнөөдөр болох үйл явдлууд…

10:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Хууль сахиулах салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт хурал зохион байгуулагдана.

8:30 цагт “Монфемнет” үндэсний сүлжээнээс уламжлал болгон зохион байгуулдаг “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулган 11 дэх жилдээ “Иргэний нийгмийн оршин тогтнол” сэдвийн хүрээнд эхлэх гэж байна. Чуулган 4,5-ны өдрүүдэд Чингис Хаан зочид буудлын хурлын танхимд 08:30-17:30-ын хооронд зохион байгуулагдана.

10:00 цагт МАХН-ын дарга Н.Энхбаяр МҮЭ-тэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Арга хэмжээ МҮЭ-ийн байранд болно.

09:00-13:00 цагт Нийслэлийн иргэний танхимд “ЕБС-ийн сургууль цэцэрлэгийн хүүхдүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн анхан шатны мэдлэг олгон төлөвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг болно. Тус арга хэмжээг НМХГ, НБГ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газраас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзаж, анхаарах асуудлын хүрээнд хэлэлцэх юм.

12:00 цагт “Хурд” хамтлагийн “Инээмсгэлэ бүсгүйчүүд” шоу тоглолт, “Ханьдаа дуулъя” вип тоглолтуудын талаарх хэвлэлийн хурал “CASTLE” клубт болно.

11:40 цагт Олон улсын Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Батлан Хамгаалах Яамны салбарт үр бүтээлтэй ажилсан баялаг түүх намтартай, бахархан дуурайх гэгээн үйлстэй “Хатан ижий” нарыг шалгаруулах хүндэтгэлийн арга хэмжээ ЦДБЭЧ-ын концертын танхим болно.

14:00 цагт Дуурь бүжгийн эрдмийн театрт “ГҮН ГЭРИЙН ГҮНЖ” шинэ дуурийн талаар мэдээлэл хийнэ.

14:40 цагт Гааль татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын зааланд Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв Скайтел ХХК-н захирал Д.Болор нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна.

15:00 цагт Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны Жижиг Дунд Бизнесийг Дэмжих хэсгээс Монголын жижиг дунд бизнесүүдэд бизнесээ эрхлэхэд дутагдаж буй ур чадвараа нөхөх зөвлөх үйлчилгээг авснаар үйл ажиллагаа нь сайжирч, ашиг орлого нь нэмэгдэж, ажлын байрны орон тоо шинээр бий болгосон жижиг дунд бизнесүүдийг шалгаруулах, тэдэнд зөвлөх үйлчилгээгээ өгч, өөрчлөлтийг амжилттай хийж чадсан бизнесийн зөвлөхүүдийг тодруулах арга хэмжээ Блү Скай цамхагийн Кристал танхимд зохион байгуулагдана.

Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд,
11:00 цагт Хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээгдсэнтэй холбогдуулан Монголд эмчлэгдэх боломжгүй иргэдийн эмчилгээний төлбөрийг 100 хувь хариуцах, хавдаргүй монгол болох арга замын талаар Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс мэдээлэл хийнэ.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …