Солонгост гэрээгээр ажиллуулах нэрээр багадаа 343 392 000 төгрөг “хаана, хэнд” зарцуулагддаг вэ?

Өнөөдөр Солонгос улсад гэрээгээр ажиллах сонирхол бүхий иргэдийг бүртгэх ажил эхэлж байна. Хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэх гэж тэмүүлэх залуусын сонирхол зөвхөн МӨНГӨ. Ар гэрээ өргүй, өвчингүй байлгахын тулд мөнгөтэй байх нь хамгийн их хэрэгцээтэй зүйл болсон нийгэм.

sn_ajilchin

Бидний хүсэн хүлээсэн жилд 1-2 удаа бүртгэдэг энэхүү бүртгэл эхэлж байгаа нь залуучууд эх орондоо “байгаад ч хэрэггүй” гэсэн ойлголтыг төрүүлээд байна. Залуус 24 ам.доллартай, гадаад пасспорт эсвэл цахим иргэний үнэмлэхтэй, цээж зурагтай, мөнгө тушаасан баримтаа эх хувиар нь авчиран эхний ээлжинд бүртгүүлэх юм байна. Гэтэл түрүү жилийн бүртгэлд бүртгүүлээд явж чадаагүй иргэдийн хэлж байгаагаар эрүүл мэнддээ тэнцэхгүй байх тохиолдол байдаг.

Тиймээс эхлээд “эрүүл мэндийн үзлэгтээ тэнцэх үгүйгээ шалгуулаад дараа нь солонгос хэлний шалгалтын болон бүртгэлийн хураамж болох 24 ам.доллараа өгвөл яасан юм гэсэн санааг” гаргаад байгаа хэрэг. Хэдэн мянгаараа бүртгүүлж байгаа уг бүртгэлд нэг хүний халааснаас гарах ийм хэмжээний мөнгийг бодож үзье. Хамгийн багадаа 7000 залуу хүний нутагт хөдөлмөр хийхээр бүртгүүлнэ. Үүнээс ч их тухай мэдээлэл байдаг.

Business-Continuity-Career-Development

Тэгвэл 7000*24 доллар = 168 000$  Өнөөдрийн Монгол банкны ханш 1$= 2044₮ тэй тэнцэж байна гэвэл 343, 392,000 /гурван зуун дөчин гурван сая, гурван зуун ерэн хоёр мянган/төгрөгийг иргэдийг бүртгэх нэрээр цэвэрхэн “тоншчихож” байгаа хэрэг. Үүнийг хаана, хэнд, хэрхэн зарцуулдаг вэ?

доллар

Хөдөлмөрийн яам, Гадаад хэргийн яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төв, зэрэг байгууллагууд зохион байгуулдаг. Тиймээс иргэдийн цахим ертөнцөд шуугиж байгаачлан эхлээд эрүүл мэндийн шинжилгээгээ хийлгэж тэнцэх үгүйгээ мэдчихээд, хэрэв тэнцэхгүй бол  24 доллараар “торгуулахгүй” өнгөрөх хүсэлт их байна. Зохион байгуулж, бодлого хэрэгжүүлж байгаа газрууд нь тооцоолон бодож үзнэ биз дээ.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …