Улсын байцаагчийн эрхийг цуцлав

Мэргэжлийн хяналтын 14 улсын байцаагчийн эрхийг цуцалжээ. Төрийн байгууллагын албан хаагчдын ажлын давхардлыг арилгах, төсвийн хөрөнгийг зүй зохистой зарцуулах зорилгоор МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж Улсын ерөнхий байцаагчийн бүрэн эрхийн дагуу 14 улсын байцаагчийн эрхийг цуцалсан байна.

Эрхээ цуцлуулсан байцаагчид нь МХЕГ-ын захиргааны албан хаагчид бөгөөд аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийдэггүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэдэггүй аж.

Иймд захиргааны албан хаагчдын ажлын чиг үүрэгт хамааралгүйгээр олгогдсон эрхийг цуцалснаар, улсын /ахлах/ байцаагчдын эрхийг замбараагүй олгож байсан явдлыг таслан зогсоох эхний алхам болжээ.

Эх сурвалж: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …