Маргааш “Мартын-8” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдөр бүх нийтээр амрах учраас замын цагдаагийхан ч гэсэн амарч бүх автомашинуудыг явах эрхийг нь өгч байгаа юм байна. Бүх нийтээр амрах энэ өдөр дугаарын хягаарлалт үйлчлэхгүй хэмээн Замын цагдаагийн газраас мэдээлэл хийсэн юм. Өөрөөр хэлбэл хоёр дахь өдөр явдаггүй машинуудад маргааш дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж.
Х.Баяраа