НӨАТ-ийн сугалаанаас 11 хүн тус бүр 4 сая төгрөг хожлоо

Энэ сарын 6-ны өдрийн ням гаригт НӨАТ-ын сугалааны зургаа дахь удаагийн тохирол явагдаж, нийт 17 мянга 447 азтан тодорсон байна. Энэ удаагийн сугалаагаар Супер азтан буюу 350 сая төгрөгийн азтан тодроогүй бөгөөд 11 хүн тус бүр дөрвөн сая төгрөг хожжээ.

Мөн 169 азтан 500 мянган төгрөг, 1524 азтан 100 мянган төгрөг хожсон бол 15 мянга 743 азтан 20 мянган төгрөгийн эзэн болсон байна. Дараагийн сугалаа энэ сарын 20-нд явагдах аж.

Супар азтан 400 сая төгрөгийн эзэн болох боломжтой. ГТЕГ-ын НӨАТ-ын урамшуулал, сугалааны нэгжээс мэдээлснээр энэ оныг дуустал Супер азтан тодрохгүй бол жилийн эцсээр шагналын сан 950 сая төгрөг болж өсөх юм байна.

Эх сурвалж: ГТЕГ-ын НӨАТ-ын урамшуулал, сугалааны нэгж

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …