“Цэлмэг” хотхоноос хоёр хүний цогцос олджээ

91446172526f1283639f5bd33f56408254b59b87049Чоно борооноор гэгчээр хэдэн өдрийн турш үргэлжилж буй цасан шуурганы үеэр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг, “Цэлмэг” хотхонд хүн амины ноцтой хэрэг гарчээ. Гэхдээ энэ хэрэг чухам хэзээ үйлдэгдэв гэдгийг цагдаагийнхан бүрэн тогтоож амжаагүй байгаа аж. Тус хотхоны гадна байсан нэгэн машины хучлага салхинд хийсэхэд дотор нь хоёр хүний цогцос цонхоор нь хүмүүст ил харагдаж байжээ. Уг машин нь хотхоны гадаа өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш хучаастай байсан байна. Талийгаач нарын нэг нь 37 орчим настай эрэгтэй, нөгөөдөх нь 46 орчим настай эмэгтэй хүн байв. Тэдний биед байсан бичиг баримтаар бол эрэгтэй нь Сэлэнгэ аймгийн харъяат, эмэгтэй нь Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байжээ. Эмэгтэйн ар гэрийнхэн түүнийг сураггүй алга болоод олдохгүй байгаа талаар өнгөрсөн оны сүүлчээр цагдаагийн байгууллагад хандан, эрэн сурвалжлуулж байсан аж. Этгээд хоёр хүн нь машиндаа угаартаж нас барсан шинжтэй олдсон байна. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шуурхай шалгаж эхлээд байгаа ажээ.

Эх сурвалж: Shuurhai.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …