Энэ сарын 14-с цахим гарын үсэг олгоно

Цахим гарын үсэг олгох техникийн бэлтгэл хийгдэж дууссан учир ирэх долоо хоног буюу гуравдугаар сарын 14-нөөс иргэд байгууллагуудад гарын үсэг олгох болсон байна.

download

Цахим гарын үсгийг иргэдэд 5000 төгрөгөөр олгох ба дүүргийнхээ бүртгэлийн хэлтэст иргэний үнэмлэхтэйгээ очиж, гарын үсгээ авна. 2015 оны байдлаар Монгол Улсын интернет хэрэглэгчдийн тоо нэг саяд хүрсэн бөгөөд 100 хүнд 165 телефон утас оногдох болжээ.

Иргэд ийнхүү интернет орчныг хязгааргүй хэрэглэх боломжтой болсон нь цахим гарын үсгийн үйлчилгээг нэвтрүүлэх бүрэн боломжтой хэмээн албаныхан мэдэгдсэн юм. Ингэхдээ иргэн бүрийг цахим гарын үсэгтэй бол гэж шаардахгүй ба гэрээ хэлэлцээр, бичиг цаасны бүрдүүлэлт хийдэг, гарын үсэг зурах шаардлагатай иргэд хэрэглэх юм.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …