Одоогоос хоёр жилийн өмнө таксины жолооч хийдэг таван хүүхэдтэй залуугийн бичлэг сошиал ертөнцөөр тарж, түүний өнөр өтгөн гэр бүлээ авч яваа эгэл хирнээ тэмүүлэл дүүрэн амьдрал хэн хүний сэтгэлийг хөдөлгөн байсан билээ. Гэвч өнгөрсөн долоо хоногт ажилч, хичээнгүй залуу бурхны оронд одсон талаарх таагүй мэдээ өнгөрсөн тарж, олон нийт эмгэнэл илэрхийлж эхэлсэн юм.
Түүний хань болон үр хүүхдүүд фэйсбүүк хуудсаараа дамжуулан хайртай аавынхаа араас гүн эмгэнэл илэрхийлж буйгаа мэдэгдсэн бол талийгаачийн ажиллаж байсан “Улаанбаатар такси” компанийн ажилчид гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлсэн байв. “Шинэ Толгойт” орон сууцжуулах хөтөлбөр төслийн хамт олон таван хүүхдийн аав, сайн хань талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт энэ оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох орон сууцнаасаа хоёр өрөө байр өгөхөөр шийдвэрлэсэн байна.
“Шинэ Толгойт” төслийн хамт олон талийгаач Т.Даваасүрэнгийн ар гэрт орон сууц өгөх болсон шийдвэрийг өнгөрсөн амралтын өдөр албан төслийн пэйж хуудсаараа мэдээлсэн байгаа. Уг мэдээллийг үнэн, баталгаатай эсэхийг олон хүн асууж, эргэлзэж байгаа тул өнөөдөр /2016.03.07/ өглөө төслийн удирдлагууд хуралдан албан ёсны шийдвэр гаргаж баталгаажуулсныг дуулгахад таатай байна” хэмээн мэдээллээ.