Өнөөдөр болох үйл явдал

11.00 цагт: Монголын Залуучуудын холбооны 2 давхарт МЗХ-МЗБНХ / Монголын Залуу Багш Нарын Холбоо/ хамтран ажиллах талаар хэвлэлийн хурал хийж, санамж бичиг байгуулна. Утас: 99059632

11.00 цагт: Иргэний Зориг Ногоон Нам байгуулагдсаны 16 жилийн ойд зориулсан онол-практикийн бага хурал Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэд байрлах Корпорейт III Зочид буудалд  болно. Утас: 99248355

11.30 цагт:  МУБИС-аас “Сургуулийн өмнөх болон бага боловсролын асуудал, шийдэл-2016″ Олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.30 цагт: Нийслэлийн хэсэг иргэдээс зохион байгуулж байгаа “Дарангуйлсан масктай ардчилал” жагсаал, цуглаан Хэлмэгдэгчдийн хөшөө, НЗДТГ- ын үүдэнд үргэлжилнэ. Утас: 80802506

12.00 цагт: “Шийдлийн цаг”-аар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний үйл ажиллагаатай танилцана.  Утас: 51-260311

12.00 цагт: Иргэд хувьцаагаа захиран зарцуулахыг хүссэн өргөдлийг Засгийн газар руу шилжүүлж байгаа талаар Хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төвөөс “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00 цагт: Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын сэтгэл зүйч Х.Оюунтуяа Хараа хяналтгүй хүүхэд, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртөгсдийн сэтгэл зүйн байдал, сэтгэл зүйн зөвлөгөөний талаар ярилцлага хийнэ. Арга хэмжээ Улаанбаатар чуулгын байранд болно. Утас: 91191046

15.00 цагт: Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийгмийн салбар салбарт өөрийнхөө манлайллыг хөгжүүлсэн, шинэ залуу үеийн бүсгүйчүүдийн “Happy Women” чөлөөт уулзалт ярилцлага МЗХ-ны Залуус танхимд болно. Энэ үеэр Залуучуудын өвлийн II олимпийн наадмын алтан медальт, тэшүүрчин Б.Сумьяа нарт МЗХ-ны тэргүүн дээд шагнал гардуулна. Утас: 88020633, 99780090

Ugluu-logo

 

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …