Монгол Улсын “Галт зэвсгийн тухай” хууль болон Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2010 оны 503 дугаартай тушаалаар батлагдсан “Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох” /код 602/ журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж, алдагдсан, олдож ирсэн галт зэвсгийн судалгааг шинэчлэх, галт зэвсгийн нэгдсэн бүртгэл, тооллого явуулж, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэх зорилгоор Зэвсэг-2015 нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч оны 12 дугаар сард зохион байгуулсан.
Энэ арга хэмжээний хүрээнд нийслэлийн хэмжээнд 13989 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас 11785 ширхэг галт зэвсэг буюу 84.2 хувь нь тоологдож, 2204 ширхэг буюу 15,8 хувь нь тооллогод хамрагдаагүй байна.
Иймээс тооллогод хамрагдаагүй 2204 галт зэвсгийг нөхөн тоолох арга хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 19-нд эхэлж, 21 хоногийн хугацаатай үргэлжилж байна.
Иймд гал зэвсгээ тооллогод хамруулаагүй иргэдийг харьяа дүүрэг, орон нутгийн цагдаагийн хэлтэст хандаж, галт зэвсгээ бүртгүүлээрэй. Галт зэвсэг нөхөн тоолох арга хэмжээ маргааш буюу энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.