Гэрлэх ёслолын ордон үнээ нэмжээ

hurimiin_ordon-middle   Найр хуримын улирал ирсэнтэй холбоотойгоор Гэрлэх ёслолын ордон үнээ нэмсэн мэдээлэл байна. Тодруулбал 700 мянган төгрөгийн үнэтэй байсан бол засвар хийгдсэн нэрийдлээр 750 мянган төгрөг болон нэмэгджээ.

 Гэрлэх ёслолын ордон 15 минутын дотор хуримлах ёслол үйлдээд гарахад 750 мянган төгрөг төлөхөөр болж буй юм.

Харин Намрын дунд сарын 17-ны өдөр Гэрлэх ёслолын ордонд гэрлэх хосуудын тоо ихсэж, тэр өдрийн бүх цагт хурим хийх ёслол үйлддэг байна. Иймээс тусгай үнээр үйлчилдэг ба хосууд Намрын дунд сарын 17-нд 1 сая 200 мянган төгрөгөөр Гэрлэх ёслолын ордонд хуримладаг байна.

 Удахгүй болох Намрын дунд сарын 17-нд Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийх хосуудын бүртгэл эхлээд байгаа юм байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. …