Жил бүрийн гуравдугаар сарын 27-ийг олон улсын театрын өдөр болгон тэмдэглэдэг. Тиймээс энэ жил УДЭТ-ын хамт олон “Сонгодог жүжгийн өдрүүд”-ийг зарлажээ. Тодруулбал энэ сарын 10, 11-нд М.Сервантесийн “Кихот ноён”, 12, 13-нд Софоклийн “Эдип хаан”, 16, 17-нд Г.Ибсений “Нора”, 25, 26, 27-нд У.Шекспирийн “Гамлет” жүжгийг тус тус тоглоно.
Дээрх жүжгийн дараа уран бүтээлчид “Тоглолтын дараа” сэдэвт уулзалтыг зохион байгуулах гэнэ. Тиймээс энэ үеэр үзэгчид хүссэн асуултаа асууж, зургаа авхуулах боломж бүрдэж байгаа юм байна.
Мөн тасалбарын хувьд уян хатан бодлогыг баримталж, дөрвөөс таван жүжиг үзсэн тохиолдолд багцын үнийг санал болгож байна. Түүнчлэн хүүхэд, оюутан, ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлттэй үнээр үзүүлэхээр болжээ.