Өмнөговийн НАМЗХ буюу “Нэн” шинэ цагийн залуус

e365f4785d9fc5e4838f4d9c691d07b1Өмнөговь аймгийн НАМЗХ буюу МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит бус VI-р чуулган 3-р сарын 6-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо боллоо.

Уг чуулганд 10 сумдын 50-н төлөөлөгч оролцож, холбооныхоо ажил үйлсээ дүгнэн хэлэлцэж, шинэ удирдлагуудаа сонголоо.

Чуулганаар аймгийн НАМЗХ-ны 15-н тэргүүлэгчийг шинээр сонгож, холбооны тэргүүнээр Чинзоригийн Сугархүүг чуулганд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжин томилсон юм.

Чуулганы уур амьсгалаас дүгнэхэд нэн шинэ үеийн залуус нийгэм, улстөрийн амьдралд хүч түрэн орж байгааг илтгэсэн үйл явдал боллоо. Учир нь шинээр сонгогдсон холбооны тэргүүн Ч.Сугархүү нь 1991 онд төрсөн нас залуу ч залуучуудын нийгмийн үйл ажиллагаанд туршлагатай шинэ цагийн залуусын төлөөлөл аж. Тэрээр Монголын Залуучуудын Холбооны Улаанбаатар дахь Өмнөговийн салбар холбооны тэргүүн, “Төгс голомт” ТББ-ын тэргүүлэгч, залуучуудын дунд томоохон арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж байсан арвин туршлагатай залуу байна.

Мөн шинээр сонгогдсон 15-н тэргүүлэгч залуусын дийлэнх нь 90-ээд оны залуус байсан нь нийгэм, улстөрийн бодлогыг тодорхойлохоор хүч түрэн орж ирсэнийг илтгэлээ.

НАМЗХ нь Монгол Ардын намын дэргэдэх томоохон бодлогын байгууллага, МАН-ыг хөдөлгөгч хүч юм. Харин Өмнөговь аймгийн МАН залуучуудын байгууллагыг залуу хүн удирдах ёстойг бататгаж аль ч аймагт байхгүй залуусын бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрч аймгийн МАН-ын дарга Н.Наранбаатар талархалтайгаар хүлээн авч уулзаад, НАМЗХ-н далбааг шинэ тэргүүнд гардууллаа.

http://www.umnugovi.mn/

Санал болгох мэдээ

Өвөрхангайд хүчтэй шороон шуурга шуурч байна

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурч замын …