Хөвсгөл далай дахь хамгийн хүнд даацтай хөлгийг оллоо

 huvsguluus  1986 оны арванхоёрдугаар сарын 12-нд живсэн 300 тн-ын жинтэй Сүхбаатар хөлөг онгоцыг олжээ. Хөвсгөл нуурд живсэн техникүүдээс хамгийн хүнд нь Сүхбаатар онгоц юм.

Дэлхийн цэнгэг усны дөрвөн хувийг эзэлдэг Хөвсгөл далайн гүнийг цэвэрлэх санаачлагыг Монголын зүүний хүчний холбоо ТББ-аас “Цэнгэг ус, цэнхэр дэлхий” сэдэвт олон улсын форумыг зохион байгуулж энэ сарын 18-21 өдрүүдэд Хөвсгөл далайн эрэг дээр хуралдсан билээ.  Энэхүү үйл ажиллагааны хүрээнд БНСУ-аас ирсэн дөрвөн шумбагч далайд живсэн 50 орчим техник хэрэгсэл хэдэн метрт байгаа, хэрхэн татах талаар баримтжуулан бичлэг хийжээ. Эдгээрээс Сүхбаатар хөлөг онгоц олны анхааралыг ихэд татаад байгаа юм байна. Одоогоор энэ онгоцыг татаж авах техник байхгүй байгаа бөгөөд энэ хөлөг онгоцны зөвхөн өөрийнх нь жин 300 тн учраас ямар техник хэрэгслээр хэрхэн татаж авахаа шийдээгүй байна гэв.

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …