Эмээлтэд орж ирсэн хоёр бугыг “гоо марал” төвд зөөвөрлөжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр буюу “Эмээлт” малын түүхий эд худалдан авдаг захын ойролцоо төмөр замын хашлагад хоёр буга хашигдсан байсан. Үүнээс хойш сар гаруй хонож буй хоёр бугын нэг нь явж чадахгүй болсон тул Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн болон бусад малын эмч нар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн н.Доржгялбаагийн хашаанд 5 хоног байлгаж өвс тэжээл, дусал тариагаар тэжээн тэнхрүүлжээ. Ингээд энэ сарын 7-нд хоёр бугыг “Амьтан асралт” ХХК-ийн ажилтнууд Нарийнний аманд орших “Гоомарал төв”-ийн бугын аж ахуйд зөөвөрлөн аваачсан байна. Уг төв нь буга согоо нутагшин үржиж байгаа газар юм. Биеийг тэнхэрсний дараа Эмээлт өртөөнөөс хамгийн ойр байрлах Хустайн байгалийн цогцолборт хүргэх юм байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …