МАН-ын Бага хурал ирэх сарын 5-нд болохоор товлогджээ

nam0717   МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж намынхаа Бага хурлын товыг гаргасан байна. “Шинэчилье” хөдөлгөөнийхөн өнөөдөр Бага хурлаа хийхийг намынхаа удирдлагуудад тулгаад байсан ч талаар болжээ.

Харин намын өнөөдрийн УЗ-ийн хуралдаанаар Бага хурлаа ирэх наймдугаар сарын 5-нд зохион байгуулахаар тогтжээ. Хуралд хот хөдөө, аймгийн нийт 310 төлөөлөгч оролцох ёстой. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн, ялагдал хүлээсэн асуудалд дүгнэлт хийх, зарим намын удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг ярина гэж байгаа юм. Мөн Их хурлын товыг тогтох юм.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байнгын хороодод шилжүүллээ

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.06.12)-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгийн явуулсан Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах …