“Хүнтэй хүн шиг л харьцах” соёл дутмаг байна уу

Хүнийг хүнээр нь хүндлэх, хайрлах соёл манай нийгэмд дутмаг байгаа нь илхэн. Сайн үйл бүтээж байгаа мянга мянган залуус бий. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр зарим залуусын муу бөгөөд хүнлэг бус үйлдэл нь нийгмийг бухимдуулж байна. Нөгөө талаас үүнийг нь олж харж байгаа эерэг залуусын нэгэнтэй нь таарсан болсон явдлыг хүргэе. Хүнийг хувцасаар нь дүгнэх нь өөрөө хамгийн ядуу сэтгэлгээтэй, ухамсар дорой байгаагын шинж. Монгол ардын үгэнд “Хүний ухааныг насаар хэмждэггүй” гэдэг сургааль бий.

Болсон явдал: 03/07  өдөр Халуун кофе уухаар нэгэн газар орлоо. Миний өмнөхөн энэ ах зөөгчөөс кофе байна уу? гэж асуух юм. Зөөгч байхгүй! гэнэ
Ах хэдэн задгай мөнгөө бариад эргэлээ. Араас нь би зөөгчөөс кофе байхгүй гэсэн үү өөр халуун юм юу байна гэхэд зөөгч халуун кофе байгаа гэнэ.

12801199_1088658444530796_4772528153268220205_n

Өнөөх ахыг гарахаас нь өмнө дуудаж та наад ширээн дээрээ сууж бай гээд зөөгчид хоёр кофе  хоёр хуушуур захиаллаа. Нэг кофе хоёр хуушуурыг ахад өгчих гэхэд урд нь аваачаад шидэх шахам юм болох юм. Дээрээс нь намайг муухай хараад байгаа бололтой. Ямар эвгүй юм бэ?. Даарсандаа ингээд мөнгөө бариад ганц аяга халуун юм уух гэсэн сэтгэлийг нь ойлгож үйлчлэхгүй юм.

Яахав дээ хөөрхий ноорхой яваа л биз. Тэглээ гээд энэ мэт жижиг газруудын соёлгүй зөөгч нар нь харахгүй бол өнөөх зэрэглэлийн ресторанууд нь шагайлгахчгүй.
Ах бас их соелтой. Гарахдаа дүүд үнэхээр их баярлалаа. Чи шүү!!! энэ тэр гэж хошигруулж бн. Хаха
Ядаж миний найзууд тэр балиар зөөгч шиг байж болохгүй шүү. Алсдаа бид хэн ч болж болно, яаж ч явж мэднэ!!!
Шинэ 7 хоногийн ажлын амжилт гэж  Э. Эрдэнэ Очир өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Үүнээс харахад хүнтэй хүн шиг л харьцах соёл дутаад байна даа манай залууст. Хүн өөрийн хүслээр муу амьдардаггүй юм шүү…

Эх сурвалж: Э. Эрдэнэ Очир

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …