10191 жолооч зөрчлийн оноогоо хасуулжээ

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын оноог хасах журам хэрэгжиж эхлээд сар гаруй боллоо. Энэ хугацаанд нийт 10191 жолооч 1-5 хүртэлх оноогоо хасуулсан гэж ЗЦГ-аас мэдээллээ. Зөрчил гаргасан жолооч нарын 50 хувь нь өөрт байх 10 онооноосоо 2-5 хүртэл оноо хасуулжээ. Ихэнх жолооч хамгаалах бүсээ зүүгээгүй, зорчигчийн хамгаалах бүсийг зүүлгээгүйгээс болж оноогоо хасуулжээ. Мөн гэрлэн дохио болон цагдаагийн хориглосон дохиог, орон нутгийн замд явахдаа хүн, ачаа тээвэрлэх журам зөрчсөнөөс болж оноогоо хасуулж, торгуулсан байна. Жолооч нарт зөрчлийн оноо автоматаар олгож, хасах болсон нь дүрэм зөрчсөн жолооч нарт сэтгэл зүйн сануулга болж байгаа аж.

Зөрчил гаргасан жолооч нар оноо нь хэд хүрсэн, хаана ямар дүрэм зөрчиж оноогоо хасуулсан зэрэг мэдээллээ www.service.police.gov.mn сайтад хандаж авах боломжой юм байна.

Эх сурвалж:zaluu.com

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …