Нийслэлийн зарим жолооч нар соёлгүй гэдгээ дахин баталлаа. Тодруулбал, 9494 ӨВР дугаартай машины жолооч хоёр хүүхдээ хөтлөөд зам хөндлөн гарах гэж байсан залууд зам тавьж өгөөгүй учир уурандаа машин руу нь өшиглөсний төлөө жолооч машинаасаа бууж ирээд хүүхдүүдийнх нь дэргэд аавыг нь ийм болтол зоджээ. Төмөр тэрэг унасан, хүйтэн цэвдэг сэтгэлтэй өнөөгийн жолооч нарын бодит дүр төрхийг илтгэсэн нэгэн тод жишээ нь энэ болов уу. Жолооч та бүхэн ийм харгис бүдүүлэг, соёлгүй замын хөдөлгөөнд оролцож болно гэж үү. Хүний амь нас, эрүүл мэнд унаж яваа төмөр тэрэгнээс чинь дор болсон цаг үе биш л байлтай.
Эх сурвалж:Breakingnews.mn