Наян настай Армен Жигарханян өөрийн эртний хайртай бүсгүй Виталина Цымбалюк-Романовскаятай гэрлэснийг энэ долоо хоногийн эхээр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ.Насны зөрүү ихтэй ч (залуу эхнэр нь дөнгөж 36 настай), хайртай нөхөртөө хүүхэд төрүүлж өгөх бодолтой байгаа гэнэ.Нууцаар гарын үсэг зурсныхаа дараа шинээр гэрлэсэн нөхөр, эхнэр хоёр Москвагийн Жигарханяны нэрэмжит драмын театрт очиж, энд гэрлэгсдэд баяр хүргэхээр цугларсан найз нөхөд, мэргэжил нэгтнүүд нь хэдийнэ хүлээж байжээ.
Арментэй нууцаар өнгөрүүлсэн олон жилийн хугацаанд Виталина түүнийг өөрийнх нь нөхөр болох ёстой чухамхүү тэр эр гэдгийг ойлгожээ. Цымбалюк-Романовская яваандаа нөхөртөө хүүхэд төрүүлж өгөхийг үгүйсгэхгүй байна.
“Болохгүй юм гэж байхгүй…” гэж Виталина хэлжээ. Жигарханян дөчин жил хамт амьдарсан өмнөх гэргийгээсээ ердөө хагас жилийн өмнө албан ёсоор салж, хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. Виталина хурим хийе гэсэн саналыг хайртай хүндээ тавиагүй бөгөөд гэрлэх саналыг харин Армен тавьжээ. Товчхондоо, хурим болохгүй байж болох байсан бөгөөд гэр бүлээ бүртгүүлэхээс өмнө Армен ханиад хүрч, эмнэлэгт хэвтсэн байна.Жигарханян гэр бүл бүртгүүлэх газарт амжиж очихын тулд эмнэлгээс оргосон нь сүүлд тодорхой болжээ. Одоо түүний бие тун гайгүй байгаа гэнэ.
Эх сурвалж: Factnews.mn