Энэ удаа хуулийн долдугаар бүлгийн СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭС гэсэн хэсгийн Нэгдүгээр дэд бүлгийг танилцуулж байна. Энэ дэд бүлэгт Сонгуулийн зардал болоод дээд хэмжээний талаар хуульчилсан байна.
Юуны түрүүнд хэлэхэд хуулийн дагаа өнгөрсөн сард Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хороотой хамтран Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоосон билээ. Ингэхдээ 3,4 тэрбум төгрөгөөр тогтоосон бөгөөд орон нутагт сонгогчдын тооноос хамаараад харилцан адилгүй тогтоосон гэдгийг юуны урьд хэлье. Гэхдээ энэ удаагийн ээлжит сонгуулийн зардлын хэмжээ 2012 оныхоос бараг 2-3 дахин бага дүнтэй байгаа.
Сонгуульд оролцож байгаа буюу нэр дэвшүүлсэн нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зорилгоор сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардлыг сонгуулийн зардал гэх бөгөөд энэ нь хандив, намын өөрийн хөрөнгө, нэр дэвшигчийн өөрийн хөрөнгөө бүрдэнэ.