“Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглье”-сайн үйлсийн аянаар үргэлжилж байна
Нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү арга хэмжээний үеэр нийслэлийн удирдлагууд, залуучуудын холбоодын төлөөлөл, хамтран ажилладаг төрийн бус байгууллагууд, үе үеийн төгсөгчид, үе үеийн багш ажилчид гээд халуун ам бүлээрээ баяраа тэмдэглэж байлаа.
Тэрхүү төвийн үйл ажиллагаа нилээд өрнүүн, хөл хөөрцөг ихтэй болдог юм байна. Гадаад хамтын ажиллагааг эрхэмлэсэн сүүлийн жилүүдэд 16 сурагч мэргэжил дээшлүүлэх, сурах чиглэлээр харийн оронд амьдарч байгаа. Мөн тусгай мэргэжлийн сургалтын үрээр хүүхдийн боловсрол оюуны хөгжилд нь үнэтэй хөтөлбөрөөр баялаг юм.
Тус цогцолбортоо 109 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажилллагаагаа явуулж байгаа бөгөөд насанд хүрэгчдын залуучуудын төв нь 40 гаран залуучууд тусгай мэргэжлийн чадамж эзэмшин суралцаж байна. 25 жилийн ойн хүрээнд шагналын хур буусан өдөр байлаа. Тус төвийн хүүхдүүдийн урлагийн арга хэмжээ санаанд багтамгүй чадварлаг, авъяаслаг болж өнгөрлөө.
Тухайн төвтэй хамтран ажиллана гэсэн албан байгууллага хувь хүн бүрт нээлттэй байдаг гэлээ. Энэ сарын 13-нд л гэхэд “Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглье” сайн үйлсийн аян хэрэгжүүлэх гэж байгааг тус төвийн захирал мэдэгдлээ. Тус ажлыг зохион байгуулагч “Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн клуб”, “Итгэл сэтгэлийн гүүр” сан, “Ачит үйлстэн” сан, хамтран зохион байгуулагч нь “Мон-Сафо” ХХК ажиллаж байна.
Хэрэв та ч энэхүү арга хэмжээнд оролцож хүүхдийн инээд хөөр цалгисан нэгэн сайхан өдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүсвэл 99189181, 88197878 дугаараар холбогдон саналаа ирүүлээрэй.
Б.Саран