Н.Хангай хүүд амьдрал бэлэглээрэй

Энэ орчлонд мэндлээд хоёрхон оныг үдэж буй Н.Хангай хүү ээж, аавдаа эрхэлж, хэлд, хөлд орох насандаа тархины гүний хорт хавдар хэмээх хүнд өвчнөөр шаналж байгаа юм байна. Уг өвчин хүүгийн биед хурдацтай муу нөлөө үзүүлж байгаа бөгөөд Н.Хангай хүүг яаралтай Герман Улсад мэс засалд оруулах хэрэгтэй байгаа аж. Уг мэс заслын төлбөр эхний ээлжинд 200 сая төгрөг гэнэ. Н.Хангай хүүгийн эмчилгээний зардалд зориулж сайхан сэтгэлт хүмүүс хандив, туслалцаа үзүүлж байгаа бөгөөд  Улсын филармонийн гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан С.Баттулга хүүд зориулж энэ сарын 17-нд 19 цагаас “Миний эх орон” тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд  хийх юм байна. Уг тоглолтод нэлээд уран бүтээлч оролцох бөгөөд тоглолтоос олсон орлогыг 100 хувь хүүгийн эмчилгээний зардалд шилжүүлэх юм байна.

Н.Хангай хүүгийн гэр бүлийнхэн болон уг тоглолтыг зохион байгуулж буй хүмүүсийн зүгээс сүүн сэтгэлд ард түмнээс “Миний эх орон” тоглолтыг үзэж Н.Хангай хүүд амьдрал бэлэглээсэй хэмээн хүсэж байна. Уг тоглолтын тасалбарыг 99086937, 88000022, 88000788, 99275776,  91044449, 99117248 утсаар холбогдож захиалах, худалдаж авах боломжтой.

Мөн хүүд тусалъя гэсэн байгууллага, хувь хүн Хаан банк – 5013047381 Ч.Ганцоож (Утас:99994083) хандивын дансаар дэм, тусламж өгөөрэй.

 

Санал болгох мэдээ

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим байгуулагдсаны түүхт 65 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч …