Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 209.4 мянган эх мал төллөж, 204.7 мянган төл хүлээн авсан байна. Улсын хэмжээнд 23 сая эх мал байгаагаас 209.4 мянга нь төллөжээ. Үүнээс нийт 204.7 мянган төл хүлээн авч, 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.9 мянган хурга, 71.4 мянган ишиг бойжиж байна. Одоогоор төлийн алдагдал харьцангуй бага, төл бойжилт 98.0 хувьтай байгаа аж.
Өнгөрсөн жил Монгол Улс 18 сая төл хүлээж авсан бол энэ жил үүнээс илүү төл хүлээж авахаар тооцон бэлтгэж байгаа юм байна. Мал төллөлттэй холбогдуулан малын тэжээл, эрдэс долооцыг сувилгааны эм бэлдмэлтэй хослуулан хэрэглэж, малыг тэнхрүүлэх шаардлагатай байгаа аж. Тиймээс малын тэжээл хивэг, долооцууд, эм тариа, витамины тусламж үзүүлэхээр ХХААЯ-наас НҮБ-ын ХХААБ-тай хамтран 4.2 сая ам.долларын тусламжийн бэлтгэл хангаж байгаа юм байна.
Эх сурвалж: Өдрийн сонин