Олон нийтийн цагдаагийн ажилтнуудыг сургалтад хамруулав

Нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаа олон нийтийн цагдаагийн ажилтнуудын ажлын ур чадварыг сайжруулах, чадавхжуулах сургалтыг 03 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Цагдаагийн газраас зохион байгууллаа.

10629351_320615848144994_8966177718227458013_o
Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад Байгаль орчин ногоон хөгжлийн яам, нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас “Хотын эко цагдаа”-гийн гүйцэтгэх үүрэг, ажлын онцлог зэрэг багц сэдвүүдээр хичээл заав. Харин Улаанбаатар хотын Цагдаагийн газраас “Хөршийн хяналт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх журам, сонгуулийн тухай хууль, сонгуулийн үед ажилтны анхаарах асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтарсан багийн үйл ажиллагаа сэдвүүдээр сургалт зохион байгууллаа гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …