Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ нь Канад Улсын ЭСЯ-ны Канад сангийн орон нутгийн санаачлага хөтөлбөрийн санхүүжилтээр АНУ-ын Hesperian сангаас эрхлэн гаргасан “Хөгжлийх бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн гарын авлага” номыг орчуулан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй Daisy форматаар DVD-д хэвлэн нийтэд хүргэж байна.
Тус ном нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эрүүл амьдрах, өөрийн эрүүл мэнд тэр дундаа НҮЭМ-тэй холбоотой асуудлаа зөв таньж мэдэх өргөн мэдээллийг агуулсанаас гадна, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн гэр бүл, асран хамгаалагчид, тэдэнд үйлчилгээ үзүүлэгч эрүүл мэндийн ажилтануудад хэрхэн сайн асаргаа сувилгаа үзүүлэх арга ажиллагааг зааварчилж өгсөнөөрөө давуу талтай
Энэ төрлийн гарын авлага ном өмнө манай оронд гарч байгаагүй тул хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хувьд туйлын чухал төдийгүй эрүүл мэнд, тэр дундаа НҮЭМ-тэй холбоотой өргөн мэдлэгийг өөрт хүртээмжтэй байдлаар олж авах боломжийг тэдэнд бий болгож байгаагаарай давуу талтай юм.
Мөн энэхүү гарын авлагыг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй ажилладаг эрүүл мэндийн ажилтанууд, нийгмийн ажилтан, олон нийт өргөн хүрээнд ашиглан, өөрийн амьдарч буй орон нутгийн нөхцөл байдалд уялдуулан хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн сайн сайхны төлөө ихээхэн зүйл хийх боломжтой.
Хэрэв та бүхэн энэхүү номыг авахыг хүсвэл:
Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо ТББ-ын
75952929, 89772929, 89982929 утас
mawu.mtih@yahoo.comхаягаар холбогдоно уу