“Монгол туургатан мисс”-д оролцогчид “Сүүн дусал аян”-ыг өрнүүлнэ

“Монгол туургатан мисс”-ийн тэмцээн энэ сарын 20-нд Улаанбаатар хотноо болох юм. Миссийн тэмцээнд Монголоос гадна Монгол туургатан Халимаг, Буриад, Тува, ӨМӨЗО-ны 20 мисс оролцоно. Энэхүү тэмцээний хүрээнд оролцогч бүсгүйчүүд “Сүүн дусал” хүмүүнлэгийн аяныг эхлүүлэхээр зэхжээ.

Учир нь дэлхийн миссийн тэмцээнд “Мисс Гүүдвилл” буюу энэрэнгүй тусч номинаци багтдаг бөгөөд Монгол туургатны миссийн наадамд ч энэхүү номинаци албан ёсоор орж байгаа аж. Тиймээс оролцогч гоо бүсгүйчүүд наадмын хүрээнд энэ сарын 23-нд Улсын их дэлгүүрийн 2 давхарт аянаа эхлүүлэх нь ээ.

Тэд монголын үндэсний томоохон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулан борлуулах юм байна. Энэхүү борлуулалтын орлогыгг бүхэлд нь Хүрээ амаржих газар  буюу хуучнаар II амаржих газрын Эх нялхсын эрчимт эмчилгээний тасгийг тохижуулахад зориулах юм байна.

Тус амаржих газар нь байгуулагдаад 60 гаруй жил болохдоо нэг ч удаа засвар хийж байгаагүй аж. Тиймээс ирээдүйн ээж болох миссүүд маань “Монголын үрс маш олон болтугай” хэмээн ерөөж энэхүү аяныг өрнүүлэхээр болжээ.

Эх сурвалж: Дэлхийн Монголчууд Глобал сан

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …