“Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглье”-сайн үйлсийн аян нээлттэй болно

Нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүд энэ жил цасны баяраа хийж чадаагүй байна. Учир нь энэ төвийн үйл ажиллагаа нилээд өрнүүн, хөл хөөрцөг ихтэй болдог. Гадаад хамтын ажиллагааг эрхэмлэсэн сүүлийн жилүүдэд 16 сурагч мэргэжил дээшлүүлэх, сурах чиглэлээр харийн оронд амьдарч байгаа.

DSCN8957Мөн тусгай мэргэжлийн сургалтын үрээр хүүхдийн боловсрол оюуны хөгжилд нь үнэтэй хөтөлбөрөөр баялаг юм. Тус цогцолбортоо 109 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажилллагаагаа явуулж байгаа бөгөөд насанд хүрэгчдын залуучуудын төв нь 45 гаран  залуучууд тусгай мэргэжлийн чадамж эзэмшин суралцаж байна. Энэ сарын 13-нд л гэхэд “Хүүхдүүдэд баяр хөөр бэлэглье” сайн үйлсийн аян хэрэгжүүлэх гэж  байна. Тус ажлыг зохион байгуулагч “Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн клуб”, “Итгэл сэтгэлийн гүүр” сан, “Ачит үйлстэн” сан, хамтран зохион байгуулагч нь “Мон-Сафо” ХХК ажиллаж байна. Мөн хамтран ажилагч “yes Mongolia” залуу багш нарын клуб ажиллаж байгаа юм. Хэн бүхэн нэгдэхэд нээлттэй энэхүү арга хэмжээнд таныг ч бас урьяа.  Хэрэв та ч энэхүү арга хэмжээнд оролцож хүүхдийн инээд хөөр цалгисан нэгэн сайхан өдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлэхийг хүсвэл 99189181, 88197878 дугаараар холбогдон саналаа ирүүлээрэй. Сайн үйлс дэлгэрэх болтугай

Санал болгох мэдээ

“Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

НЗДТГ болон ШУТИС хамтран “Улаанбаатар хотын түүх, соёлын асуудал шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион …