Тусгай хүүхэд гэж хэн бэ? Хүүхдийг тусгайлан авч үзэх үндэслэл бий юу? Бид ийнхүү эцэг эхээсээ хөндийрч нийгмийн хүнд хэцүүг алгахан биендээ “тээж” яваа хүүхдүүдийг онцлон, нэг ч өдөр болов инээд хөөр бэлэглэхийг зорьсон юм.
Ингээд нийслэлийн засаг даргын дэргэдэх хүүхэд-залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хүүхдүүд энэ жил цасны баяраа өнгөрөгч амралтын өдрөөр /03.13 ням гаригт/хийлээ. Тус арга хэмжээнд “Бага Баян Энхийн Төлөө Цогцолбор Төв” ТӨҮГ-т болсон бөгөөд хүүхдүүдийн баяр хөөр цалгисан сайхан өдөр болж өнгөрсөн юм.
Манай 125 хүүхдийг бусад төрийн бус байгууллагын төлөөлөгчидтэй, багш нартай нь хамт амралт хүртэл унаагаар үйлчилсэн “Yes Mongolia” залуу багш нарын холбооны хамт олонд талархсанаа илэрхийлье. Бидэнд тулгамдаад байсан асуудлуудын хамгийн том нь амрах газар, хүүхдүүдэд маань аюулгүй найдвартай үйлчлэх унаа /автобус/байсан юм.
Мөн хамтран зохион байгуулсан “Ачит үйлстэн сан”, “Итгэл сэтгэлийн гүүр сан”, “Мон- Сафо” ХХК болон хувь хүмүүстээ талархсанаа дахин талархсанаа илэрхийлье. Хүүхдийн итгэл сэтгэл цагаан цаас шиг байдаг болохоор бидний хийсэн цасны баярт бүрэн дүүрэн жаргалтай оролцсон тус төвийн хүүхдүүддээ баярласнаа илэрхийлье.
Сайн үйлс бүхэн цагаан замтай байж, эрүүл хүн болон төлөвшиж, эх орондоо хэрэгтэй сайн иргэн болоорой гэж ерөөе. Зохион байгуулагч “Залуу манлайлагч эмэгтэйчүүдийн клуб” ТББ.
Б.Саран