Хучлагатай машинд дахин нэг хүн амиа алджээ

download“Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах “Вива сити” хорооллын хойд байрны гадна хучлагатай автомашин дотор хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл энэ сарын 11-ний өдөр цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу шалгахад тус дүүргийн дөрөвдүгээр хороонд суух 35 настай, Б /эрэгтэй/ нь хучлагатай Toyota Raum маркийн автомашины жолооны ард ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байдалтай байжээ. Уг хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Санал болгох мэдээ

БОУАӨ-ийн сайд асан Б.Батбаатар байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн нэр бүхий   7 компанид давуу байдал олгосон уу?

Б.Батбаатарыг БОУАӨ-ийн сайдаар очсоноос хойш энэ яам иргэд, ААН-д хүргэдэг төрийн үйлчилгээ удааширч, зогсонги байдалд …