Дээрх зурган дээрх тэмээнүүдийг АН болон Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраад таалагдаагүй тул уралдаан тэмцээнд оруулаагүй аж. Иймд нэг мянга гаруй км замыг туулан зорьж ирсэн тэмээчид гомдол тээн Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын үүдэнд эсэргүүцэл илэрхийлэн жагсаж байна.
Баянхонгор, Дорноговь аймгаас ирсэн тэдгээр тэмээ болон тэмээчид нь АН-ын гишүүн биш байсанд учир нь оршиж байгаа аж. Тиймээс Өмнөговь аймгийн Засаг дарга Бадраагийн “нүдэнд муухай харагдан” тэднийг эзний нь хамтаар 1000 тэмээний уралдаанд уралдуулалгүй хасжээ. Гиннесийн номонд бичүүлэхээрээ нэр барин Монголдоо байтугай дэлхий даяар зарлаж, төрийн мөнгийг цацсан 1000 тэмээний уралдаан нь ийнхүү АН-ынхны сонгуулийн пиар байсан нь илэрч, АН-ынхныг улс даяар онигоонд оруулснаар дууслаа. Улс төрийн санаа зорилго өвөрлөн намчирхож, нутгархсны золиосонд таван хошу умалын нэг тэмээ хүртэл хэлмэгдэв. Хошин шогийнхон өлгөөд авбал “хөөрхөн” сэдэв боллоо доо.
“Энэ бүхэнд Засаг дарга буруутай, мөн Засаг даргыг тойрон хүрээлсэн бялдуучлагчид, аймгийн хурраг дарганцар, эрх мэдэлтнүүдийн гарагж байгаа шийдвэр. Угаасаа Өмгөговийн нүүрсний мөнгөөр хөрөнгөжсөн хэдэн дарга нар эрх мэдэл албан тушаалдаа эрдэж, дур зоргоороо авирла явдал хэрээс хэтэрч байна” хэмээн нутгийн иргэд ярих болжээ.
Сонирхолтой нь тэмээчдийн эсэргүүцлийн жагсаалыг УИХ-ын дарга З.Энхболд болон УИХ-ын гишүүн “Ажнай” Бат-Эрдэнэ нар хараагүй царайлан нүүрээ бууруулан хажуугаар нь хар машинтай, хар нүдний шилтэй давхин өнгөрсөн гэнэ лээ.
Сонгуулийн сургаар тэмээчдийг хүртэл улс төрийн намйн үзлээр нь ялгаварлах ч гэж дээ хөөрхий, АН-ынхан.
А.Ами