Авто машины толь хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдэл

2a5d4c1de4dee428big

Гуравдугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Приус-20 маркийн авто машины толь хулгайлж байсан Н-г Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасгийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Энэ этгээд нь Баянзүрх дүүргийн 8, 16, 17, 19, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Приус 10, 11, 20 маркийн авто машины толь хугалж, хулгайлсан 123 удаагийн гэмт үйлдлээ хүлээгээд байна.

Иймд дээрх хороодын нутаг дэвсгэрээс Приус 10, 11, 20 маркийн авто машины толь алдсан иргэд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн Цагдаагийн тасаг дээр ирж уулзана уу.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Б.Сэргэлэнбаатар нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2026 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Сэлбэ хорин …