Өчигдөр шөнө таван хүүхэд зам тээврийн осолд өртжээ

Сүүлийн үед хүүхэд зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэх хандлага бий. Өчигдөр шөнө гэхэд таван хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна.

Тодруулбал, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс өчигдөр нийт 329 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 266 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс таван хүүхэд зам төөврийн осолд өртсөн тухай дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Иймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, сургууль, цэцэрлэг автобусны буудал орчим тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой явахыг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: Улаанбаатар хотын цагдаагийн газар

Санал болгох мэдээ

Н.Учрал: 57 дугаар сургууль бол улсын сургуулийн шинэ стандартын эхлэл

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 01- Нийслэлийн Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй” …