Сурах бичигт шашны гаж буруу урсгал байхгүй гэх эрдэмтдийн яриа эцэг эхчүүдийн “эгдүүг” хэргээд эхлэв үү

Хүүхдийн сурах бичгэнд ийм ч үлгэр байна, буруу ойлголт төрүүлж байна гэх эцэг эхчүүдийн цахим ертөнцөөр шуугих постууд газар авч байна. Гэтэл Монгол улсын боловьсролын яамнаас гаргаж байгаа сурах бичигт тийм зүйл байхгүй гэж “мэлзэж” байгаа.

1457936447_12832348_989080347829031_8916049726575819967_n

Аль нь үнэн яриад байгааг мэдэхгүй төөрөгдөлд орсон эцэг эхчүүд тодруулж өгөхийг хүссэн хүсэлт ихээхэн байна. Гэтэл өнөөдөр үүнийг тодорхой болгохоор сургалтын хөтөлбөр, сурах бичиг боловсруулдаг эрдэмтэн,багш,судлаачид хэвлэлийн хурал хийлээ.

1457936505_1176407_989080507829015_410720762588617465_n

Тэд “Сургалтын хөтөлбөрт шашны үзэл суртал ороогүй, орох боломжгүйн дээр одоо хэрэгжиж байгаа бодлого урт хугацаанд хэрэгжих ёстой гэж бодож байгаа гэлээ. Бас хүмүүс элдэв үг, зурагтай ном, зурагт хуудсуудыг сурах бичиг гэж андуурч байна. Тийм юмаар хичээл заах боломжгүй. Худлаа мэдээлэл тарааж байгаа хүмүүс даруй зогсоохыг хүсч байна” гэв.

1457936465_1456707_989080464495686_7735236065033660364_n

Харин “Эдмон” хэвлэх үйлдвэрийн захирал сүүлд хэвлэсэн сурах бичгэнд Л.Гантөмөр сайдын зураг 50 удаа орсон гэж саяханы нэгэн хэвлэл мэдэллийн байгууллагат өгсөн ярилцлагандаа дурьдаж байсан. Хүүхдээ сургуульд нь явуулахаас айх болсон эцэг эхчүүд хэн нь үнэн хэн нь худал яриад байгааг ойлгохоо байлаа.1457936477_1520810_989080331162366_182971381150028286_n

1457936488_10624709_989080431162356_4262642212884361127_n

Сурах бичиг боловсруулдаг эрдэмтэн багш нар олон улсын стандартад нийцсэн, хүүхдийн насанд тохирсон мэдээлэл өгөх сурах бичиг хийгддэгийг ярьж байлаа. Эцэст нь хэний зөв хэний буруу болох нь таавар болон үлдлээ.

Б.Саран

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …