Э.Эрдэнэжамьяан Н.Энхбаярыг өмөөрч уйлав

e14bacffdc2c0e19318c4180b01d83fforiginal

МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр АТГ-аас ирүүлсэн Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн бичгийг үгүйсгэж хууль эрх зүйн тайлбарыг өгсөн юм. Үүний дараа сэтгүүлчид МАХН дотор болж байгаа процесст тайлбар авахыг хүслээ.

Эргэн сануулахад: – Л.Цог “Н.Энхбаяр Өнгөрсөн жил 1 сая доллар өг гэсэн. Би хаанаас олох вэ гэхэд чи миний хүчинд намын нэрээр албан тушаалд очсон хүн өгөх ёстой гэсэн. Харин “Би чадахгүй тиймдээ хүрч байгаа бол албан тушаалаа ав надад энэ нам чинь хэрэггүй” гэж хэлсэн хэмээн намын даргынхаа нууцыг дэлгэж телевизийн нэвтрүүлэгт ярилцлага өгсөн байдаг.

-Г.Шийлэгдамба “Н.Энхбаяр дарга намайг санхүүжилт олж ир гэсэн учраас би ийм асуудалд орооцолдчихлоо” гэсэн утга бүхий ярилцлага өгсөн.

-Д.Тэрбишдагва МАХН-аас ганцаараа ээлжит бус чуулганд орж гацаанд орсон ээлжит бус чуулганы ирцийг бүрдүүлсэн. Энэ мэт МАХН-ын гишүүдийн гаргаж байгаа үйлдэлд тайлбар авахыг хүсэхэд нулимс унаган байж “Эдгээр хүмүүс бол урвагчид. Тэд намын даргыг гүтгэж байна. Д.Тэрбишдагва андуураад орчихсон байх” хэмээсэн юм.

Мөн “МАХН-ыг битгий ингэж алагчилж хандаад бай л даа би гуйж байна. Бид нар яачихсан хүн юм бэ? Юуг буруу хийсэн юм бэ? Уйлмаар санагдаж байна. Яагаад мөрдөн байцаагч, хуульч, шүүгчид нь хоёр өөр ханддаг юм. Яагаад УИХ хоёр өөр шийдвэр гаргадаг юм бэ? Яагаад ЗГХЭГ нь Д.Тэрбишдагва гэдэг хүнд нэг өөр ханддаг Н.Энхбаярт бас нэг өөр ханддаг юм бэ? Яагаад бид МУ-аас хасагдчихсан хүмүүс болчихсон юм бэ?” хэмээн хошуугаа өмөлзүүлэн, хоолойгоо зангируулан байж гомдолоо илэрхийллээ. Түүнийг ийнхүү сэтгэлээ уудалж, нулимс унгахад сэтгүүлчид ч асуух асуултаа залгисан мэт дуугүй болов.

Эх сурвалж: Yellownews.mn

Санал болгох мэдээ

Хүүхэд, залууст эх оронч үзэл, бие бялдар, ёс зүйн өв тэгш хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний …