Ирэх долоодугаар сарын 15, 16-нд нийслэлд зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтад зориулж хот гудамж талбайгаа тохижуулж эхэлсэн.Олон улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайдын түвшний зочид уригдан оролцох тус уулзалтад өндөр ач холбогдол өгч байгаа тул зочид ихээр зорчих нэр бүхий 13 гудамжийг ирэх зургаадугаар сар гэхэд батлагдсан зураг төслийн дагуу шинэчилж, цэцэг, модыг шинээр тарихаар болжээ.
Мөн Төрийн ордон тойроод байрлах ашиглалтаас гарсан барилгуудыг нурааж, газрыг нь тэгшилж, орчныг нь тохижуулахаар төлөвлөсөн байна. Тиймээс өнгөрсөн 12 дугаар сард нээлттэй дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгийн үнэд хүрч, Таван богд группийн мэдэлд шилжсэн “Улаанбаатар таймс” сонины байр буюу хуучны Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн барилгыг буулгаж эхэлсэн аж.
Эх сурвалж www.wikimon.mn